“Дээд шүүхийн шүүгчийг 12 жилээр томилохыг Ерөнхийлөгч дэмжихгүй байгаа"

Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хоёрдугаар хэлэлцүүлэг өнөөдөр эхэлж байгаа. Уг хуулийн төсөлд Ерөнхийлөгч тодорхой саналууд хүргүүлсэн. Тодруулбал, Ерөнхийлөгч  УИХ-ын 76 гишүүний тоог 108 болгох, УИХ-ын бүрэн эрхийн хугацаа дөрвөн жил байгааг таван жил болгох санал өгсөн. Ингэхдээ УИХ-ын 108 гишүүний 54-ийг мажоритар системээр улсаараа нэг тойрог болгон сонгох, үлдсэн 54-ийг нь пропорцианаль буюу намын жагсаалт бүхий хувь тэнцүүлсэн хувилбараар сонгох санал өгсөн. Үүнтэй холбоотой болон бусад асуудлаар Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд мэдээлэл өгөв. Түүний хэлснээр Ерөнхийлөгч зарим асуудлыг дэмжиж, заримыг дэмжихгүй байгаа юм байна. Тодруулбал, Дээд шүүхийн шүүгчийг 12 жилээр томилохыг дэмжихгүй байгаа гэнэ. Харин Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацааг таван жил болгох хуулийн төслийн өөрчлөлтийг дэмжиж байгаа аж.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (2)

  1. Шүүгч нарыг хугацаа заах биш,үнэнч шудрага байх,хэрэг шудрагаар шүүдэг гүйцэтгэлээр нь ажиллуулах хэрэгтэй. Түүнээс биш төдөн жилээр сонгоно гэхээр нэг л халагдаж солигдодгүй, хэмжээлшгүй дархан эрх дархтай, авилга хээл хахуулд идэгдсэн, шудрага бусын хонгилын эзэд болж байна. Хугацаа зааж эрх дарх өгөх нь дэндүү шудрага бус сонголт. Хугацаа зааж өгвөл ИХ-н гишүүнээс ч дутуугүй луйварчин гарах боломжийг олгож байгаатай хэрэг.

    1 0 Хариу бичих
    • Тийм шүү.нийгэм ямар байх нь шүүхтэй холбоотой гэдэг нь батлагдлаа.4 жил хангалтай сайн шудрага ажилвал ахиад улираад явна биз.харин ч манайд шүүгчид шиг том авилгачид алга

      0 0