Шри-Ланкын халдлагад мансууруулах бодисын наймаачдыг буруутгав

Шри-Ланкын ерөнхийлөгч Майтрипала Сирисена дөрөвдүгээр сарын 21-нд тус улсад болсон цуврал халдлагад хар тамхи, мансууруулах бодисын наймаа эрхэлдэг бүлэглэлүүд буруутай гэж мэдэгджээ. Хууль бус бүлэглэлийнхэн Сирисены бодлогыг эсэргүүцэж, алан хядах ажиллагаа зохион байгуулсан гэж ерөнхийлөгч үзэж байгаа юм. Учир нь Шри-Ланкын ерөнхийлөгчийн дөрөвдүгээр сарын эхээр гаргасан зарлигт хар тамхи, мансууруулах бодисын наймаатай шийдвэртэй тэмцэх, энэ төрлийн худалдаанд оролцсон хүнийг цаазаар авах тухай тусгажээ.

Тэгвэл тус улсын ерөнхий сайдын төлөөлөгч өнгөрсөн хаврын халдлагад мансууруулах бодисын наймаачид буруутай гэсэн ямар ч нотолгоо олдоогүй тухай өгүүлжээ.

Дөрөвдүгээр сарын 21 буюу христийн шашны улаан өндөгний баяраар тус улсын нутаг дэвсгэрт найман удаагийн цуврал дэлбэрэлт болж 250 орчим хүн амиа алдсан юм.Халдлагын хариуцлагыг Исламын улс бүлэглэл хүлээж, өөрсдийн үйл хэрэг хэмээн мэдэгдсэн бөгөөд хожим халдлагыг зохион байгуулсан таван хүнийг хилийн чанадаас баривчилсан юм.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)