Энэ өдөр дэлхийн түүхэнд

Оны 198 дахь өдөр, шинэ он гартал 167 хоног үлдлээ.

Өнөөдөр түүхэнд

1579 - Орост хамгийн ихээр хүндэтгэгдэн шүдэгддэг эх дагинын  икона зурагны ид шид Казаньд тодорчээ. Оросын үнэн алдартны хуанлигаар тэр нь арай эрт боловч Гергийн тооллоор өнөөдөр  тэр нь таарч байгаа юм. Орост хамгийн ихээр хүндэтгэгдэн шүдэгддэг эх дагинын  икона зурагны ид шид Казаньд тодорчээ. 

1775 – АНУ-д дэлхийн анхны цэргийн эмнэлэг нээгджээ.

1783 – Хатан хаан  II Екатерина Пермь хотын сүлдийг баталжээ.

1793 – Парисын Хувьсгалчдын талбайд оройн найм хагаст францын залуу язгууртан эмэгтэй Шарлотта де Корде д’Армоны толгойг гильотинаар таслан цаазалжээ.

1830 - Урагвайн Үндсэн хуулийн өдөр. Урагвайн Үндсэн хууль дэлхийн хамгийн эхний хуулиудын нэг бөгөөд 1830 онд батлагджээ.

1841 – Лондонд 1992 он хүртэл хэвлэгдэн гарч байсан  долоо хоног тутмын “Панч” шог сэтгүүлийн эхний дугаар хэвлэгдэв.

1868 – Япны нийслэлийг Киотогоос Эдод нүүлгэн шилжүүлжээ. Хотыг Токио гэж нэрлэсэн нь “Зүүн нийслэл” гэсэн утгатай.

1901 - Немецийн лайнер "Герман" Атлантын далайг тав хоног, 11 цаг 5 минутын дотор туулсан хурдын дээд амжилтыг тогтоожээ.

1911 – Орост анхных болох цэргийн ачааны машины гүйлтыг  Петербург, Москвагийн хооронд зохион байгуулав. Бүх ачааны машинууд 80 алхамын зай барин цуваагаар явжээ. 

1918 – Баруун фронтын урт нь 856 км хүрч дэлхийн нэгдүгээр дайны хувьд  дээд амжилтыг тогтоожээ.

1941 – Танкууд дараалан шатаж байлаа. Тэдний хуягаар халхавч хийсэн  явган цэргийн хэвтлээ. Тэд хаанаас гар нээгээд байгааг  ойлгохгүй байв. Немцийн цуваа нь 59 танктай тэдний автоматчикууд мотоциклчид дагалдсан байлаа...

1945 – Берлины дагуул хот Потсдамд “Их гуравын” лидерүүдийн сүүлчийн бага хурал нээгдлээ. Гитлерийн эсрэг эвслийн гурван том гүрний  удирдагч нар  Иосиф Сталин, Гарри Трумэн, Уинстон Черчилль тэнд уулзан дайны дараах Европын зохион байгуулалтын асуудлыг хэлэлцжээ. Тэд 17 хоногийн дотор ялагдсан Германы  товхинолын талаар чухал шийдвэрүүд гаргажээ.

1948 - Өмнөд Солонгосын Үндсэн хуулийн өдөр. Милитарист Японыг ялсны дараа Солонгос хоёр хуваагдан хойд хэсэгт нь социалист орон, өмнөд хэсэгт нь капиталист эдийн засагтай улс бий болсон байлаа. Зөвлөлтийн удирдлагын дэмжин бий болгосон Хойд Солонгост улсын бүтэц шуурхай хийгдэн Үндсэн хуулиа баталсан байлаа. Хойд Солонгосын Үндсэн хуулинд БНСАУ нь хойд хэсэгт түр хугацаагаар улс орноо нэгтгэтэл оршино тогтноно гэсэн байв.

1955 - Калифорни мужийн Лос-Анжелес хотоос өмнө зүгт орших Анахейм хотноо Америкийн алдартай хүүхэлдэйн киноны зураач Уолт Дисней “Диснейлендын хүрээлэнгийн” нээлтийг хийсэн байна. Дисней охиноо салхилуулж явахдаа том хүн хүүхдүүд цагаа зугаацан өнгөрөөх газар хэрэгтэй гэсэн санаагаа олсон гэдэг. Анхны хүрээлэнг 17 сая ам.долларын зардлаар босгосон бөгөөд 25 жилийн дотор түүнийг 200 сая хүн үзжээ. Дисней 1963 онд Флорида мужид газар худалдан аваад шинэ хүрээлэн байгуулж эхэлсэн байна. «The Walt Disney World» шинэ том хүрээлэн 1971 оны аравдугаар сард нээгдсэн юм. Өөрийн “Диснейлендыг 1983 онд Токио, 1992 онд Парис нээжээ.

1962 – Зөвлөлтийн шумбагч онгоцны флотын түүхэнд атомын шумбагч "Ленинский комсомол" Хойд туйлын орчим  хүрчээ. Хөлгийн баг Хойд туйлын  ойролцоо Зөвлөлтийн далбааг хатгаад бааздаа эргэн ирэхэд нь түүнийг Зөвлөлтийн лидер Н.С. Хрущёв Батлан хамгаалахын сайд Р.Я. Малиновский нар угтан авч багийн бүх гишүүдэд одон  медаль гардуулжээ.

1964 - Андрей Вознесенскийн  "Антимиры" түүвэр хэвлэгдэн гарлаа.

1968 – Лондон хотод бүрэн хэмжээний "Битлз" "Шар шумбагч завь" гэсэн зурмал  киноны нээлт болжээ.

1975 – Сансарын тэргүүн хоёр гүрний "Союз" ба "Аполлон" хөлгүүд сансарт залгагдан уулзлаа. Тэнд анх удаагаа  Алексей Леонов ба Томас Стаффорд  нар гар барилцлаа.

1981 – Дэлхийн хамгийн урт ганцхан дамнуурган замтай The Humber Estuary Bridge гүүрийг хатан хаан II Елизавета нээжээ.

1988 – Сеулийн зуны олимп дээр Флоренс Гриффит - Жойнер 100 метрын зайд 10,49 сек. хурдлан гайхамшигтай дэлхийн дээд амжилт тогтоов.

1990 – Дэлхийн анхны микрокомпьютер АНУ-д патентлагдав.

1998 – Петербургийн Петропавловын сүмд II Николай хааны гэр бүлийн үлдэгдэл гэгдсэн шарилуудыг оршуулжээ.

2002 – Хятадын баруун хойд Ганьсу мужийнид 50 кмын урт зайтай 512 агуй ба 5 худгийн сүлжээг Жинхэ голын хоёр эргийн  чулуун хатан дунд олж нээжээ.

2002 – 33 настай австри  Франц Мюльнер дэлхийн дээд амжилт тогтоолоо. Тэр 75 тоннын жинтэй А-321 агаарын хөлгийг 10 метрын зайд канатаар чирэн хөдөлгөжээ.

2003 – Японд бүжигчин роботыг бүтээв.

2012 – Алтайн уулын 1984 метрын өндөр дэх Маашайн нуурны байгалийн далан  нь урсан  арилсны улмаас алга болжээ. 1,5 км-ын урт, 400 метрын өргөнтэй нуур зуугаад жилийн өмнө  газрын нуралт голыг хааснаас үүдэн бий болсон байлаа.

2014 -  Улс төрийн том асуудал болсон онгоцны осол Украины Донецк мужид болжээ Малайзийн  Malaysia Airlines  компанийн "Boeing-777” онгоц Амстердам (Нидерланд) - Куала-Лумпур (Малайзи) чиглэлийн нислэгийн үеэр осолдон  298 хүн амь үрэгджээ.

 

 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)