Парисын эх дагины сүмийг сэргээн засварлах тухай хууль батлав

Францын парламентын доод танхим Парисын эх дагинын сүмийг сэргээн босгох тухай хуулийг эцсийн хэлэлцүүлгээр баталжээ.

Үндэсний зөвлөлийн 91 гишүүн хуулиг дэмжсэн бол найман хүн эсрэг санал өгчээ.Харин 33 гишүүн санал хураалтад оролцоогүй байна.Уг хууль нь сүмд хийгдэх сэргээн засварын ажил, хандивын хөрөнгө, татварын урамшуулал зэргийг зохицуулах гол баримт бичиг болж байна.

Франц улсын түүхэн дурсгалт барилгын нэг  Нотр Дам буюу Парисын эх дагинын сүм дөрөвдүгээр сарын 15-нд түймэрт автаж, сүмийн модон орой, дээвэр бүрэн шатсан юм. 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)