Зам тээврийн осол 30 хувиар буурчээ

ЦЕГ-аас  мэдээлэл хийлээ. Наадмын өдрүүдэд 10 мянга гаруй дуудлага тус газарт иржээ. Харин гэмт хэргийн шинжтэй дуудлага 444 байжээ. Тэгвэл өнгөрсөн онтой харьцуулахад хүний амь нас хохирсон хэрэг 15, хулгайлах гэмт хэрэг 10 хувиар буурчээ. Түүнчлэн зам тээврийн осол хамгийн их буюу 30 хувиар буурсан байна. Шалтгааныг Цагдаагийн ерөнхий газраас санаачлан зохион байгуулж буй “Яараад яах вэ” аяны үр дүн гэж тайлбарлалаа.

Үүнээс гадна баярын өдрүүдэд бага насны хүүхэд төөрөх тохиоллдолд их тохиолдсон байна. Тодруулбал, наамын өдрүүдэд Төв цэнгэлдэх, Хүй долоон худагт 99 хүүхэд эцэг, эхээсээ төөрчээ. Гэхдээ төөрөөд эрсдэлд орсон хүүхэд байхгүй аж.  


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)