Баярын өдрүүдэд 9434 түргэн тусламжийн үйлчилгээ үзүүлжээ

Баярын өдрүүдэд эрүүл мэндийн байгууллагууд өндөржүүлсэн бэлэн байдалд ажилласан. Энэ тухай мэдээллээ нэгтгэж, өнөөдөр танилцууллаа. Эдгээр өдрүүдэд нийт 1179 эх амаржсан байна. Үүнээс 642 хүү, 553 охин мэндэлсэн. Эхийн амь нас эрүүл мэндэд ноцтой хүндрэл учирсан дөрвөн тохиолдол бүртгэгджээ. Эмнэлгийн хүлээн авах яаралтай тусламжид нийт 19149 насанд хүрэгч, 9754 хүүхэд ханджээ. Түргэн тусламжийн үйлчилгээг 9434 тохиолдолд үзүүлсэн аж. Баяр наадмын өдрүүдэд Ховд, Дорноговь, Дорнод аймгуудад автоын осол гарч зам тээврийн осол болон золгүй тохиолдлоор хүний амь нас эрсэдсэн тохиолдлууд бүртгэгдсэн байна. 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)