Тогтвортой хөгжлийн 2030 хөтөлбөрийн хэрэгжилтийн Монгол Улсын үндэсний сайн дурын илтгэлийг танилцуулжээ

НҮБ-ын Тогтвортой хөгжлийн асуудлаарх Улс төрийн өндөр түвшний чуулга уулзалт болж байна. Уг уулзалтад Сангийн сайд Ч.Хүрэлбаатар Тогтвортой хөгжлийн 2030 хөтөлбөрийн хэрэгжилтийн Монгол Улсын үндэсний сайн дурын илтгэлийг танилцуулжээ.

Тогтвортой хөгжлийн үзэл санааг тусгасан хөгжлийн нэгдмэл, цогц, оновчтой бодлого, төлөвлөлт, салбар дундын уялдаа, зохицуулалт хийгээд нийгмийн бүхий л талын оролцоог хангах механизм нэн чухал болохыг илтгэлдээ онцолсон талаараа тэрбээр, хэллээ. Манай илтгэлтэй холбогдуулан Норвеги, Япон, Сьерра-Леон болон иргэний нийгмийн төлөөлөгчид үг хэлж, асуулт асуусан байна.

Тэрбээр, чуулга уулзалтын эхний өдөр НҮБ-ын далайд гарцгүй хөгжиж буй болон арлын жижиг орнуудын асуудал эрхэлсэн дээд төлөөлөгч Ф.Утойкаман, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн захирагч Аким Штайнер, Норвегийн Олон улсын хөгжлийн сайд Даг-Инге Улштэйнтэй уулзан цаашдын хамтын ажиллагааны талаар санал солилцсон байна. Тус чуулга уулзалтад манай улсаас гадна 47 улс өөрсдийн үндэсний сайн дурын илтгэлээ танилцуулж байгаа юм байна.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)