Жүжигчин Кевин Спейсид холбогдох хүчирхийллийн хэргийг хаажээ

Оскарын шагналт жүжигчин Кевин Спейсид холбогдох бэлгийн хүчирхийлэл үйлдэхийг завдсан хэргийг прокуророос хаасан тухай Associated Press мэдээлжээ.

Жүжигчний өмгөөлөгчийн хэлснээр, нотлох баримтаар бүртгүүлсэн гар утасны бичлэгээ зарга мэдүүлэгчийн талаас гаргаж өгөхөөс татгалзсан нь үйлчлүүлэгчийнх нь буруугүйг илтгэж байгаа гэлээ. 2016 онд Кевин Спейси цэнгээний газраар үйлчлүүлж байхдаа залуу хүүд бэлгийн дарамт үзүүлсэн хэмээн хүүгийн ээжид шүүхэд хандаад байсан юм. Харин "Хөзрөн байшин" цувралын од өөрийгөө гэм буруугүй хэмээн мэдэгдэв.

Кевин Спейсиг бэлгийн хүчирхийлллийн хэрэгт буруутгаж байгаа анхны тохиолдол энэ биш.Америкийн жүжигчин Энтони Рэпп мэдэгдэл хийснээс хойш жүжигчин К.Спейсийг тойрсон дуулиан шуугиан дэгдэж эхэлжээ. Энтони Рэппийг мэдэгдсэнээр, өөрийг нь 14 настай байхад К.Спейси хүчирхийлэхийг завдсан гэжээ. К.Спейсийн хувьд иймэрхүү зүйл болсныг санахгүй байгаагаа мэдэгдэхийн сацуу жүжигчин залуу Энтони Рэппээс уучлалт гуйсан байна. 

Хожим нь Мексикийн жүжигчин Роберто Кавазос мөн К.Спейсийн бэлгийн хүчирхийлэлд өртсөн гэдгээ мэдэгдсэн. Хүчирхийлэл үйлдсэн гэх дуулиан дэгдэхтэй зэрэгцээд Кевин Спейси өөрийгөө ижил хүйстэн гэдгээ албан ёсоор зарлаж байв.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)