Елон Маск хүний тархийг компьютертэй холбох туршилт хийнэ

Технологийн бизнес эрхлэгч, тэрбумтан Элон Маскийн эзэмшлийн NeurLink компани хүний тархийг компьютертой холбох туршилт хийхэд бэлэн болжээ.Одоо АНУ-ын хууль дүрмийн дагуу хүний бие дээр туршилт хийх зөвшөөрөл авахад бэлтгэж байгаа юм.

Элон Маскийн танилцуулснаар үсний ширхэг мэт нарийнхан олон мянган мэдрэгчийг хүний тархинд суулгана. Эдгээр нь утасгүйгээр чихэвчээр дамжуулан тархины мэдээллийг ухаалаг утас, компьютерт дамжуулах ажээ. Энэхүү технологийн тусламжтайгаар тархины өвчин, саажилтыг оношлохыг зорьж байгаа гэнэ. Мөн мэдрэгч суулгах суулгах мэс заслыг нүдний лазер хагалгаа шиг хялбар хийдэг болохоор оролдож байгаа гэв.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)