Киран Триппьер "Атлетико"-д ирлээ

Лондонгийн "Тоттенхем" клуб болон Английн шигшээ багийн хамгаалагч Киран Триппьер өчигдөр "Атлетико"-д шилжиж ирлээ. 28 настай хөлбөмбөгч Мадридын "Атлетико" клубын 95 жилийн түүхэн дэх анхны англи тоглогч болж байна.

Киран Триппьерийг гурван жилийн хугацаатай шинэ клубт шилжүүлэх гэрээ 21.7 сая фунт стерлингээр хийгдсэн гэх мэдээлэл байна. Өнгөрсөн улиралд Триппьер " Тоттенхем"-ийн төлөө 38 тоглолтод оролцож, нэг гоол оруулсан юм.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)