Б.Пүрэвдорж: Үндсэн хуулийг нэг нам өөрчилдөг түүх хаана ч байхгүй

УИХ-ын чуулганы хуралдаан болж байна. Чуулганаар Ажлын хэсэг байгуулах тухай УИХ-ын тогтолцооны төслийг хэлэлцлээ. АН-аас Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлттэй холбоотой асуудалд оролцохгүй байсан. Тэгвэл өнөөдөр Ерөнхийлөгчийн өргөн барьсан төслийг дэмжих үүднээс оролцоно гэдгээ мэдэгдэн, хуралдаанд сууж байна. Энэ үеэр УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж “Үндсэн хуулийг нэг нам өөрчилдөг түүх хаана ч байхгүй. Зөвшилцөхгүй байна. Ерөнхийлөгчийн болон парламентын сөрөг хүчний саналыг аваагүй. ҮХЦ-ээс сөрөг санал ирсэн гэсэн. Түүнийг ил болгоогүй.  Субъектийн оролцоог нэмэх хэрэгтэй” гэв.  Уг асуудалтай холбоотойгоор Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга С.Бямбацогт хариулт өгөв. Тэрбээр, “Зөвшилцөхгүй байна. Нэг нам Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт орууллаа гэдэгт хариулт өгье. 2017, 2018 онд Ерөнхийлөгчид санал авахаар хандсан ч хуулийн хугацаа 30 хоногтоо багтааж санал ирүүлээгүй. Тийм болохоор зургаадугаар сарын 6-нд хуулийн төслөө өргөн барьсан. Энэ асуудлыг гуйвуулахгүй байхыг хүсье” гэлээ.

Түүнчлэн Үндсэн хуульд өөрчлөлт оруулах тухай асуудалд бусад намууд болон иргэдийн саналыг авсан. Мөн анхны Үндсэн хуулийг баталсан эрхэмүүдийн саналыг авч, ажлын хэсэгт оруулан хамтран ажиллаж байгааг хэлэв.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)

  1. zail

    0 0 Хариу бичих