Камбож улс 1600 тонн хаягдлыг АНУ, Канадад буцаана

Камбожийн Байгаль орчны хяналтын алба Сиануквиль боомтод хууль бусаар тээвэрлэгдэж ирсэн 1600 тонн хуванцар хог хаягдлыг илрүүлжээ. Дээрх хаягдлыг АНУ, Канадаас 83 чингэлэгт ачаалаан Камбожийн нутагт хаях гэж байжээ. Гаалийн бичиг баримтад чингэлэгт байгаа зүйлс хоёрдогч түүхий эд хэмээн мэдүүлсэн ч хуванцар хаягдлууд нь дахин боловсруулах ямар ч боломжгүй зүйлс байв.

"Нутаг дэвсгэртээ аюултай хог хаягдал булшлахыг бид хэзээ ч зөвшөөрөхгүй. Камбож бол хогийн сав биш" хэмээн тус улсын Байгаль орчны яамны төлөөлөгч Нет Пхеактра мэдэгджээ. Хуванцар хаягдалтай чингэлгүүдийг ирүүлсэн улсад нь буцаахаа ч амаллаа. Харин импортолсон компанид хуулийн дагуу арга хэмжээ авах юм.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)