Хүн амын 67 хувь нь сард 86-306 мянган төгрөгийн хэрэглээтэй бүлэгт амьдарч байна

“Нийгмийн тэгш бус байдлыг бууруулах нь: Мэдлэгээс төрийн бодлогод” сэдэвт семинар хоёр дахь өдрөө Төрийн ордонд үргэлжиллээ. Энэ үеэр судлаачид илтгэл тавьж, тулгамдаад буй асуудлыг хөндлөө.

Тухайлбал, МУИС-ийн Эдийн засгийн тэнхимийн дэд профессор Б.Түвшинтөгс "Монголын дундаж давхаргын судалгаа” сэдэвт илтгэлдээ "Орлогын аль ч тодорхойлолтоор дундаж давхарга 2008-2014 онд хүчтэй тэлсэн. 2002-2017 онд өрхийн орлогын тэгш бус байдал буурсан, тэр дундаа хөдөлмөрийн орлогын эзлэх хувь өссөн нь үүнд голлон нөлөөлж,  дундаж давхаргын эзлэх хувь хотод илүү байна" гэв. Мөн тэрбээр, цаашид тэгш бус байдал болон дундаж давхаргын өөрчлөлтийн хүчин зүйлсийг судлах хэрэгтэйг онцоллоо.  Тэгвэл ҮСХ-ны Үндэсний тооцоо, шинжилгээ судалгааны газрын дарга А.Дэмбэрэл “Тэгш бус байдал, жендерийн статистикийг бодлого, төлөвлөлтөд ашиглах нь” сэдэвт илтгэлдээ "Ядуурлын хамралтын хүрээ 2016 онд 29.6 хувь байснаа 2018 онд 28.4 хувь болж, 1.2 пунктээр буурсан.  Ядуу хүний тоогоор авч үзвэл 2016 онд 907.5 мянган хүн ядуу амьдарч байсан бол 2018 онд 904.9 мянган хүн болж, ядуу хүний тоо 2.6 мянган хүнээр буурсан үзүүлэлт гарсан байна. Монгол Улсын нийт хүн амын дийлэнх нь буюу 67 хувь нь нэг сард 86-306 мянган төгрөгийн хэрэглээтэй бүлэгт амьдарч байна. 2018 оны ядуурлын шугамыг 25 хувиар нэмэгдүүлж үзвэл одоо байгаа ядуучуудын (28.4 хувь, 905 мянган хүн) тоон дээр 475 мянган хүн (нийт хүн амын 14.9 хувь) нэмэгдэхээр буюу хүн амын 15 хувь нь ядууралд өртөх эрсдэлтэй байна" гэсэн юм. 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)

  1. bi gehed ajilgui bna sard 600.000 tg arai l gej olj bna. gaduur ihewchlen huurch ajiluulj bna lee. 50.000 tg ogch chadahgui odriin 30.000 tg ogoh geed 30.000 tg ajillahaar odriin hagast ajil duussan geed 15000 tg ogoh jisheenii eron Hurelsukh 76 hudalaa yarisaar minii amidral ch deeshlehguim. gemt hereg barigdahgui hiiwel bayan boloh yum bna gesen oilgoltoi bolood bna

    0 0 Хариу бичих