Ачааны машин троллейбусны шугам тасалжээ

Хан-Уул дүүргийн II хороо "АПУ" ХК-ийн үйлдвэрийн баруун талын уулзварт лхагва гарагт контейнер тээвэрлэж явсан “Hino” маркийн ачааны автомашин троллейбусны шугам тасалжээ. Түүнчлэн гэрлэн дохионы 2 шон, светфор буюу авто машины хөдөлгөөн зохицуулах ЛЕД гэрлийг хугалж гэмтээсэн осол гаргасан байна.

Улаанбаатар хотын замын хөдөлгөөний төвөөс гэмтэл гарсан тоног төхөөрөмжүүдийг засварласан талаараа мэдээллээ.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)