16.5 сая ам.метр талбайд ариутгал, халдваргүйтгэл хийжээ

Улсын хэмжээнд нийт 16.5 сая ам.метр талбайд ариутгал, халдваргүйтгэл хийжээ. Тодруулбал, ХХААХҮ-ийн яамнаас улсын хэмжээнд орчны цэвэрлэгээ, ариутгал, халдваргүйтгэх ажлыг хийсэн байна. Улсын хэмжээнд 19 аймагт орчны цэвэрлэгээ, ариутгал, халдваргүйтгэх арга хэмжээг хэрэгжүүлж, нийт 264 тээврийн хэрэгсэл, 4757 хүнийг хамарчээ. 

Ингэснээр дараах байдлаар ажиллажээ.

439 зоорь агуулахын 1923,5 мянган ам.метр,
18795 малын хашаа, хорооны 2,519,109 сая ам.метр
397 худаг уст цэгийн 2674,8 мянган ам.метр
31 тэжээлийн агуулахын 19,299 мян ам.метр
179 ширхэг 171,7 мянган ам.метр  бусад хөдөө аж ахуйн хэрэгсэл,
33 түүхий эд бүтээгдэхүүн хадгалах цэгийн 15,818 мянган ам.метр
3115 ширхэг малын тоног хэрэгслийн 138,625 мянган ам.метр
1533  өтөг бууцны 547,2 мянган ам.метр
2339,8 мянган ам.метр бэлчээрийн талбай
163728 ширхэг сэг зэм устгаж, түүний орчмын 11982,6 мянган ам.метр талбай халдваргүйтгэл хийсэн байна.

 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)