Зургаан сард 124 хүн үйлдвэрлэлийн осолд оржээ

Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын мэдээллээр үйлдвэрлэлийн осол, хурц хордлого хагас жилд 136 бүртгэгджээ. Эдгээр тохиолдлын 124 нь үйлдвэрлэлийн осол, 12 нь хурц хордлого байна. Нийт осолдогчдын 39 нь эмэгтэй байгаа аж. Үйлдвэрлэлийн осол, хурц хордлого гарсан шалтгаан нь  голчлон унасан, бүдэрсэн, хальтирсан болон xортой бодис, цацраг идэвхийн нөлөөнд өртжээ.

Нийт үйлдвэрлэлийн осол, хурц хордлогын 22.1 хувь нь уул уурхай, олборлолтын салбарт, 11 хувь нь усан хангамж, бохир ус зайлуулах систем, хог, хаягдлын менежмент болон цэвэрлэх үйл ажиллагааны салбарт гарчээ. Мөн нийт осолдогчдыг эрхэлж байсан ажил мэргэжлээр авч үзвэл, 42.6 хувь нь энгийн ажил мэргэжилтэй, 17 хувь нь үйлдвэрлэл, барилга, гар урлал, холбогдох ажил, үйлчилгээний ажилтан, 12.5 хувь нь мэргэжилтэн, 11.8 хувь нь суурин төхөөрөмж, машин механизмын операторч, угсрагч, 11  хувь нь бусад мэргэжилтэй, 5.1 хувь нь техникч болон туслах, дэд мэргэжилтэн байсан байна.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)

  1. Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, имэйл: [email protected] whatsapp: 15733337443 Үнэ: $780,000 USD Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад [email protected] хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802

    0 0 Хариу бичих