Зеленскийн нам Украины парламентын сонгуульд яллаа

Украины ерөнхийлөгч Владимир Зеленскийн үүсгэн байгуулсан "Ард түмний зарц" нам тус улсын хууль тогтоох байгууллага буюу Дээд Радын ээлжит сонгуульд ялалт байгуулжээ.

"Ард түмний зарц" нар нийтийн сонгогчдын 41.5 хувийн саналыг авчээ. Украины сонгуулийн хорооны тооллогоос үзэхэд энэ тоо сөрөг хүчний "Амьдралын төлөө- Сөрөг хүчний платформ" намын цуглуулсан саналаас бараг дөрөв дахин их юм.

Харин ерөнхийлөгч асан Петр Порошенкогийн толгойлдог "Европын эв санааны нэгдэл" нам 8.8 хувийн санал авлаа. Ерөнхий сайд асан Юлия Тимошенкогийн "Батькивщина" нам 8.72 хувь, Украины хөгжимчин Святослав Вакарчукын "Дуу хоолой" нам 6.37 хувийн санал цуглууллаа.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)