ЖДҮХС-гаас 16 аж ахуйн нэгжид хөнгөлөлттэй зээл олгоно

 Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас урт хугацаатай, хөнгөлөлттэй зээл олгох, төсөл сонгон шалгаруулах журмын хүрээнд 300  сая төгрөгнөөс дээш тэрбум төгрөгийн зээл хүссэн нийт 65 иргэн, аж ахуйн нэгжийн 47.4 тэрбум төгрөгийн зээлийн хүсэлт ЖДҮХСанд иржээ. Үүнээс 47 аж ахуйн нэгж нь төслийн урьдчилсан судалгааны шатанд 70-аас дээш оноо авч тэнцсэн бөгөөд эцсийн шатны буюу Төсөл сонгон шалгаруулах хороогоор хэлэлцэн шийдвэрлэгджээ. 

ЖДҮХС-аас урт, хугацаатай хөнгөлөлттэй зээл олгох, төсөл сонгон шалгаруулах үйл ажиллааны үр дүнд эхний ээлжинд банкаар дамжуулан санхүүжигдэх, Засгийн газраас баталсан жижиг, дунд үйлдвэрийн тэргүүлэх ач холбогдол бүхий салбар, чиглэлд нийцсэн нийт 16 аж ахуйн нэгжийн 13.2 тэрбум төгрөгийн төсөл шалгуур хангаж, хөнгөлөлттэй зээлд хамрагдах боломжтой болсон байна. 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)

  1. dan hulgaich nariin compani baina lee

    1 0 Хариу бичих