50 сая төгрөгийн шагналын эзэн тодорсонгүй

НӨАТ-ын урамшууллын 2019 оны долдугаар сарын сугалааны тохирол "Боловсрол" суваг телевизээр шууд үзэгчдэд хүрлээ. Энэ удаагийн тохиролд зургаадугаар сарын 01-нээс 30-ны өдөр хүртэлх хугацаанд худалдан авалт хийсэн цахим төлбөрийн 26 сая 207 мянга 697-н баримт хамрагдсан юм.
 
Нийт 29 155 азтан тодорчээ. Харин энэ удаагийн супер шагналын дүн 50 сая төгрөгийн шагналын эзэн энэ удаад тодорсонгүй. Тодруулбал:

Баримтын сугалааны арын 3 орон тоо нь таарсан буюу 30 мянган төгрөгийн азтан – 26 мянга 277 иргэн
Баримтын сугалааны арын 4 орон тоо нь таарсан буюу 100 мянган төгрөгийн азтан – 2574 иргэн
Баримтын сугалааны арын 5 орон тоо нь таарсан буюу 1 сая төгрөгийн азтан- 271 иргэн
Баримтын сугалааны арын 6 орон тоо нь таарсан буюу 5 сая төгрөгийн азтан – 28 иргэн
Баримтын сугалааны арын 7 орон тоо нь таарсан буюу 10 сая төгрөгийн азтан- 5 иргэн тус тус тодорсон байна

Дараагийн тохирол наймдугаар сарын 18-нд "Боловсрол" суваг телевизээр шууд хүрнэ.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)