Индонез улс бүдүүн цагдаа нараа тураана
Индонезийн Зүүн Ява мужийн цагдаагийн хэлтсээс албан хаагчдаа тураах арав хоногийн хөтөлбөр хэрэгжүүлж эхэлжээ. Эхний ээлжинд жингийн илүүдэлтэй тавин цагдаа хөтөлбөрт хамрагдаж усанд сэлэх, холын зайд гүйх, дасгал хийх зэргээр бие бялдрын ачаалал авахаас гадна сэтгэлзүйн хичээлд суух юм.
Албан хаагчдыг турааснаар албан үүргээ гүйцэтгэхэд илүү шаламгай болох төдийгүй эрүүл мэндэд нь тустай гэж мужийн цагдаагийн дарга хэллээ.
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.
Zochin 2019/07/24
Mahlag huntei taniltsay kkk
0 0 Хариу бичихЗочин 2019/07/23
Надад лав махлаг хүмүүс хөөрхөөн
0 0 Хариу бичих