Энэ жил 700 гаруй цэцэрлэгт 120 гаруй мянган хүүхэд хамруулна

Нийслэлийн цэцэрлэгүүдэд шинээр элсэн орж байгаа хоёр настай хүүхдүүд болон тав хүртэлх насны хүүхдүүдийн бүртгэлийг гурав дахь жилдээ цахимаар бүртгэх гэж байна. Цэцэрлэгийн цахим бүртгэл өнөөдөр 09.00 цагт эхэлнэ. Үүнтэй холбоотойгоор нийслэлийн Боловсролын  газар болон Мэдээлэл технологийн газраас мэдээлэл өглөө. Энэ  хичээлийн жилд буюу 2018-2019 онд төрийн өмчийн 260 цэцэрлэгт 90 мянга, төрийн өмчийн бус 450 цэцэрлэгт 330 гаруй мянган хүүхэд хамрагдах гэнэ. Нийт 700 гаруй цэцэрлэгт 120 гаруй мянган хүүхэд хамрагдах юм байна. Ингэснээр энэ онд цэцэрлэгт хамрагдалтыг 85 хувь болгох гэнэ. Түүнчлэн энэ онд 73 цэцэрлэг ашиглалтад оруулж, 15 мянган хүүхдийн цэцэрлэгийн орон тоог нэмэгдүүлэхээр төлөвлөсөн байна. Энэ сарын 10-ны байдлаар эдгээрээс 35 цэцэрлэг есдүгээр сарын 1-нд багтаж ашиглалтад орохоор байгаа аж.

Нийслэлийн Боловсролын газраас өгсөн мэдээллээр урьдчилсан тооцоогоор Монгол Улсад 11913 хоёр настан байгаа юм байна. Цахимаар бүртгүүлсэн хүүхдүүд наймдугаар сарын 12-ноос тухайн цэцэрлэг дээрээ очиж, гараар бүртгүүлнэ. Харин цэцэрлэгт хамрагдаагүй 3-5 настанууд орон гарсан тохиолдолд цэцэрлэгт бүртгүүлэх нь.

Эцэг эх, асран хамгаалагчид  хүүхдээ наймдугаар сарын 22-ны өдрийн 23.59 цаг хүртэл сарын хугацаанд “Tsetserleg.ulaanbaatar.mn” гэсэн хаягаар бүртгүүлэх боломжтой аж. Мөн энэ хугацаанд өмнөх хичээлийн жилүүдэд элссэн хүүхдүүдийн бүртгэлийг шалгаж, баталгаажуулах гэнэ. “Цахим элсэлт”-ийн  үр дүнгийн мэдээллийг эцэг эх, асран хамгаалагч нарын гар утсанд мессэжээр илгээнэ. Цахим элсэлт дууссаны дараа шинээр бүртгүүлсэн хүүхдийн бүртгэлийг www.tsetserleg.ulaanbaatar.mn-ийн “Шалгах” цэс рүү орж бүртгэлийн дугаараа хийж хамран сургах тойргийн цэцэрлэгтээ орсон эсэхийг шалгах боломжтой юм. 

 

 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (2)

  1. goy ard yumen shuu

    0 0 Хариу бичих
  2. Arai2 3han say huntei uunees hed n surguulin umnuh nasni huuhduud bga bol surguulin umnuh nasni bolovsrold huuhduudee buren hamruulj chadahgui archaagui ulsad amidrah gj

    0 0 Хариу бичих