Хэт халууны улмаас Нью-Йоркийн 33 мянган оршин суугч гэрэл цахилгаангүй боллоо

Ням гарагт Нью-Йорк хотод хэт халсаны улмаас цахилгааны хэрэглээ эрс нэмэгджээ. Оршин суугчдын сэнс, сэрүүлэгчийн хэрэглээ огцом өссөн тул цахилгааны сүлжээ ачааллаа даахгүйд хүрэв.

Гэрэл цахилгаангүй болоод байгаа 33 мянган хэрэглэгчийн асуудлыг өнөө маргаашдаа шийднэ гэж цахилгаан түгээх Con Edison компани төлөөлөгч мэдэгдлээ. Өмнө нь цахилгаан түгээх компанийн зүгээс эрх баригчдад хандан, хотын хүн амыг багасгахад анхаарлаа хандуулахгүй бол цахилгааны сүлжээ ачааллаа даахгүйд хүрч байгааг сануулсаар байсан юм.

АНУ-ын зүүн эргээр аагим халуун үргэлжилж Нью-Йорк, Филадельфи хотуудад цельсийн 39 градус даван халж байна. 

 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)