ОУ-ын Цөмийн энергийн агентлагийн тэргүүн таалал төгслөө

Олон улсын Цөмийн энергийн агентлагийн тэргүүн Юкия Амано нь 73 насандаа таалал төгссөн тухай агентлагийн төлөөлөгч мэдээллээ. Амано нь 2009 оноос тус байгууллагыг удирдсан бөгөөд гурав дахь бүрэн эрхийн хугацаа нь 2021 оны арваннэгдүгээр сард дуусах байжээ.

Эрүүл мэндийн байдлаас шалтгаалан ойрын хугацаанд албан тушаалаа шилжүүлэх талаар яригдаж байсан тухай ойрын эх сурвалж Ройтерсийн сурвалжлагчид өгүүлжээ. Тэрээр мөн Ираны цөмийн хөтөлбөрийн талаарх яриа хэлэлцээг ахалж байв.Түүний орыг залгах хүнийг одоогоор зарлаагүй байгаа ч Цөмийн энергийн агентлагийн ахлах зохицуулагч Румыны иргэн Корнел Ферута, мөн Аргентин улсын элчин сайд Рафель Гросс нар хамгийн өндөр магадлалтайд тооцогдож байна.

Юкия Амано нь 1972 оноос Японы Гадаад хэргийн яаманд ажиллаж, Шинжлэх ухааны хэлтсийн захирал, Цөмийн эрчим хүчний хэлтсийн захирал зэрэг ахлах албан тушаалд томилогдож байжээ. 

1957 онд байгуулагдсан Олон улсын цөмийн энергийн агентлаг нь цөмийн салбарын хамтын ажиллагааны дэлхийн төв-олон улсын байгууллага юм.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)