Венецийн хунтайж үнэт эдлэлээ хулгайд алджээ

Венецийн хунтайж Эммануил-Филиберт Савой, түүний гэргий франц жүжигчин Клотильда Куро нар хулгайн хохирогч болсон тухай Parisien цахим хэвлэлд өгүүлжээ.

Парис хотод байх тэдний сууцанд долоодугаар сарын 19-нд үл таних этгээдүүд нэвтрэн хагас сая еврогийн үнэд хүрэх үнэт эдлэл, гоёл чимэглэлийн зүйл хулгайлсан байна. Цагдаагийхан хунтайжийн гэрт халдсан хулгайчийг "эхлэн суралцагч" хэмээн тодорхойлж байна. Учир нь алдагдсан үнэт эдлэл, чулууг танихад хялбар, зарж борлуулах ямар ч боломжгүй гэнэ.

Венецийн хунтайж хэргэмтэй Эммануил-Филиберт Савой нь Италийн сүүлчийн эзэн хаан Умберто II Савойн ач хүү юм.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)