Энэ өдөр дэлхийн түүхэнд

Оны 204 дэх өдөр, шинэ он гартал 161 хоног үлдлээ.

Өнөөдөр түүхэнд

1704 – Өглөөгүүр Выборгийн талаас  генерал Майделийн Шведийн отряд оросуудын байрлалыг их буугаар буудаж эхлэв. Петербургийн комендант генерал Брюс  довтолгооны талаар мэдэж байсан учир “нэлээдгүй их их буутайгаар” тэдэнд тулалджээ. Харилцан дөрвөн цагийн турш буудалцсаны эцэст Майдель ухрав. Хожим тэр нэг биш Петербургт довтлон Туулайт арлыг эзлэхээр нэг биш удаа оролдсон нь бүтээгүй юм.

1724 - Лондон хотноо азтай гэгдэх хулгайч бөгөөд дээрэмчин, шоронгоос олон удаа оргон алдаршин XVIII  зууны Робин Гуд болсон Жек Шеппартыг (1702-1724) хотын гэмт хэргийн бүлэглэлийн атаманы матаасаар баривчилжээ. 

1873 - Санкт-Петербургийн Одессагийн гудамжинд анх удаагаа гудамжны цахилгаан чийдэн тавьж туршжээ. Хоёр керосин дэнлүүг Лодыгины цахилгаан чийдэнгээр  сольсон байв. "Олон ард түмэн тэр гэрэлтүүлэг тэнгрийн галыг сонирхож байлаа” хэмээн бичсэн байдаг.

1880 – АНУ-д анхны арилжааны усан цахилгаан станц байгуулагджээ.

1881 - Бельгийн Льеж хотноо дэлхийн хамгийн ахмад спортын байгууллагын нэг Гимнастикийн олон улсын холбоо-  (фр. Federation Internationale de Gymnastique) байгуулагджээ.

1903 - Ford Motor Company корпораци байгуулагдсанаас хойш сарын дараа анхны автомашинаа худалдаанд гаргажээ. Байгуулагдсан жилдээ 1700 машиныг үйлдвэрлэжээ.

1911 – Петербург-Москвагийн чиглэлээр есөн онгоц хамтарсан нислэг хийжээ. Өглөөний гурван цагт дохионы пуужингийн буудлагаар нисэгчид С. Уточкин, М. Лерхе, Г. Янковский, А. Васильев, М. Кампо-Сципио, Б. Масленников, Н. Костин, А. Агафонов, В. Слюсаренко нар агаарт хөөрлөө. Голчлон хоёр хүний суудалтай онгоцнууд байсан ба тэдэн дээр дээрээс нь механик нэмэгдсэн байв. Механикгүй ниссэн онгоцнууд мэдээж давуутай байлаа. Гэлээ ч Москва хүрсэн 725 км-ын замыг А.А. Васильевын жолоодсон  "Блерио XI" онгоц давсан ба тэр замыг 24 цаг 41 минут  14 секундын дотор туулсан ба харин нислэгийн цаг нь   9 цаг 30 минут байжээ.

1923 – Гүн Н.П. Шереметьевын эмнэлэгийн бааз дээр  Н.В. Склифосовскийн нэрэмжит гэмтэл, түргэний эмнэлэгийг нээжээ.

1941 – Ленинградын байрны дээвэрүүд дээр  шатаагч бөмбөгийг унтраах  бүтэн хоногийн жүжүүрлэлтийг  эхлүүлжээ.

1952 - Египетийн улсын гол баяр болох 1952 оны хувьсгалын өдөр.

1984 – “Америкийн мисс” тэмцээний түүхэнд гоо бүсгүйн цолыг анх удаа дараагийн бүсгүйд нь шилжүүлжээ. Мисс Ванесса Вильямс “Пентхауз” сэтгүүлд нүцгэнээр зургаа авахуулсан нь цолыг шилжүүлэх шалтгаан болжээ.

1986 - "Темс Видео Коллекшн"  компани видео бүтээгдэхүүн бүтээхэд дээд хэмжээний хурд тогтоожээ. Жонон Вильяамсын хуримын ажиллагааг тэд хурим дууссаны дараа 5 минут 41 секундын дараа хуримын тухай кассетыг гаргасан байлаа.

1989 – Англичууд Д. Битти, А. Саймонс хоёр Лондоны их дэлгүүрийн эскалатор шатаар 7032 удаа яван 214,34 км-тай тэнцэх зайг туулжээ.

1994 - С.М. Кировын нэрэмжит цэнгэлдэх хүрээлэнд Сайн санааны гурав дахь тоглолт нээгджээ. Наймдугаар сарын 7 хүртэл үргэлжилсэн  тоглолтод 1825 тамирчин оролцож, дэлхийн ба Европын тус тус зургаан дээд амжилтыг тогтоосон байна.

1995 – АНУ-ын одон орон сонирхогчид Ален Хейл ба Томас Бопп бие биенээсээ хамааралгүйгээр шөнийн тэнгэрт гэрлийн бүдэг, хэтэрхий хурдан хөдөлгөөнтэй туяаг ажиллажээ. Хейл-Боппын сүүлт од гэж нэрлэгдсэн тэр биет 1997 он гэхэд энгийн нүдээр харж болох гурван сүүлтэй гялалзсан од болон хувирсан байв. Сүүлт од хоёроос илүүтэй сүүлгүй байдаг. Түүнийг ажигласан эрдэмтэд  нарны аймгийг үүсгэсэн “түүхий эдийн” талаарх ойлголтоо тэлсэн байна. Тэд анх удаагаа сүүлт одны рентген туяаг бүртгэжээ. Дараагийн удаа тэр сүүлт од манай хязгаараараар 3000 жилийн дараа дайран өнгөрөх гэнэ.

1997 – АНУ-д Жош хочтой нохой үхжээ. Тэр 478802 хүнд үйлчилж чадснаараа алдаршжээ.

1998 - Йошкар-Ола орчим Оросын тив алгасан нисэх  баллистик пуужингийн анхны хороо байлдааны жижүүрт тавигджээ. 

1998 – АНУ-д 12,5 метрын голчтой дэлхийн глобусыг бүтээжээ.

1999 – Сансарт анх удаагаа эмэгтэй хүн  даргалсан баг нислээ. 

2000 -  Бархасваадь гаригийн ээлжит дагуулыг нээж  S/1999 J1 гэсэн түр нэрийг өгсөн байна. 

2000–Зорчигчдынх нь үнэт эд зүйл мөн хөлгийн тэмдэглэлийг олох зорилгоор 1912 онд живсэн Титаник хөлөгт нэвтрэх ажиллагааг эхлүүлжээ. Титаник киноны зураг авалтад оролцсон шумбагч  аппаратыг ашигласан байв.  


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)