Хөдөлмөрийн аюулгүй байдал зөрчсөн зэрэг 362 асуудал илэрчээ

Улаанбаатар хотын орчны аюулгүй байдал, дүрэм журмыг зөрчсөн иргэн, аж ахуй нэгжүүдийн талаар мэдээлэл хийлээ. Хотын стандарт, орчны аюулгүй байдлын хяналт, зохицуулалтын газраас холбогдох байгууллагуудтай хамтран нийслэлийн иргэдийн эрүүл, аюулгүй байдлыг хангах зорилгоор хяналт шалгалт явуулж, орчны аюулгүй байдал, дүрэм, журам зөрчсөн 5423 асуудал илрүүлжээ. Үүнээс сургууль, цэцэрлэгийн талбайн ногоон байгууламж, тоглоомын талбайн эрүүл ахуйн шаардлага алдагдсан, барилгын гадна талбайн орчин, хөдөлмөрийн аюулгүй байдал зөрчсөн 362 асуудал нийслэлийн хэмжээнд илэрчээ.

Тэгвэл орчны аюулгүй байдлыг хангах захирамжийн хүрээнд өнөөдрийн байдлаар 90 гаруй газарт газрын зөрчил арилгах, орчны аюулгүй байдлыг хангах зорилгоор 140 гаруй объект, нийтийн эзэмшлийн газрыг чөлөөлөх ажлыг зохион байгуулсан аж. Түүнчлэн аравдугаар сарын нэгэн хүртэл 198 байршлын газрын зөрчил арилгах төлөвлөгөөтэй байгаагаа Нийслэлийн газар зохион байгуулалтын албанаас хэлэв. Мөн аж ахуй нэгжүүд өөрсдийн эзэмшил газрыг хамгаалах зорилгоор төрөл бүрийн хэлбэр хийцтэй хашаа барьснаар нийтийн эзэмшлийн газрууд  хаагдаж, иргэд зорчих боломжгүй болдог. Үүнийг арилгахын тулд хашаа, хайсны стандартыг боловсруулах судалгаа хийж байгаа гэдгийг хэлсэн юм.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)