Нэг гишүүн 25 мянган сонгогч төлөөлж байсан бол 43 мянга боллоо гэв

 Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт оруулахтай холбоотойгоор энэ долоо хоног өдөр бүр тухайн нэг сэдвийг сонгон хэлэлцүүлж байгаа. Хоёрдахь өдрийн хэлэлцүүлэг  “Парламентын ардчиллыг төлөвшүүлж, ард түмний засаглах эрхийг хангах нь” сэдвээр үргэлжиллээ. Энэ үеэр Монгол Улсын Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл, саналын талаар Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд танилцуулсан юм.   

Ингэхдээ  “Улсын Их Хурал нэг танхимтай, нэг зуун найман гишүүнээс бүрдэх бөгөөд тавин дөрвөн гишүүнийг нэг мандат бүхий сонгуулийн тойргоос мажоритар тогтолцоогоор, тавин дөрвөн гишүүнийг сонгуулийн нэгдсэн нэг тойргоос пропорциональ тогтолцоогоор тус тус сонгоно” гэж тусгасан. 1992 онд Үндсэн хуулийг баталж байхад Улсын Их Хурлын нэг гишүүн 25.000 сонгогчийг төлөөлж байсан бол өдгөө манай улсын хүн амын тоо 1.2 саяар нэмэгдэн, нэг гишүүний төлөөлөх сонгогчийн тоо 43.000-д хүрээд байна” хэмээлээ. Мөн гишүүдийн бүрэн эрхийн хугацааг таван жил болгон өөрчлөхөөр тусгасныг танилцуулав. Түүнчлэн иргэний сонгох эрхэд хууль бусаар нөлөөлөх, саад учруулах оролдлого, хуйвалдааныг төрийн эсрэг гэмт хэрэг гэж үзэхээр төсөлд тусгасан бөгөөд үүгээр мөнгө, эд зүйл тарааж, санал худалдан авах явдлыг зогсооно гэж үзсэн тухайгаа танилцууллаа. 

    

 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)

  1. yun hogiin yum hiigeed bga yum be ene eronhiilogch , z enhbold 2 . odoo 76 n ajilda suuhgui tatvar tologchdiin mongoor tansaglaj bayjaad, estoi hogiin ulsaa ch hogjuulj chadahgui bhad iim parziiduutiig nemeed yah geed bga yum boloo. herve gishuud avdag heden terbumaaraa toirgoo hogjuulsen bol mongol shig mondog hogjih gazar uls bhgui bh. hodooguur ymarch hogjilgui el huli gazruud hun ard n arhi uuj odor honogoo ongorooj bna. yah ve. jorlon gehed l feodliin ueree. yah ve?! iim l bga shuude. tegj bhad neden bolovsrolgui zugeer suuj bayjsan humuusiig nemehiig eserguutsej bna

    0 0 Хариу бичих