“Фитч” сонгуулийн жил төсвийн алдагдал дөрвөн хувьд хүрнэ гэж үзжээ

Монгол Улс ОУВС-гийн “Өргөтгөсөн санхүүгийн хөтөлбөр”-т элссэнээр төсвийн сахилга баттай байх үүрэг хүлээсэн. Энэ хэрээр төсвийн тэнцэл ашигтай гарч буй.

Хагас жилд гэхэд төсвийн орлого 4.9 их наяд төгрөг, зарлага 4.7 их наяд байна. Ингэснээр төсөв 192 гаруй тэрбум төгрөгийн ашигтай гарсан. Тэгвэл “Фитч” агентлагаас сонгуулийн жил буюу 2020 онд Монгол Улсын төсвийн сахилга бат алдагдаж, дөрвөн хувийн алдагдалтай гарна гэж таамаглажээ. Тодруулбал, “Монгол Улсын төсвийн алдагдал 2020 онд 4 хувьд  хүрэхээр байна. Иймд “Фитч” агентлагын суурь төсөөлөлд улс төрийн циклээс шалтгаалсан эрсдэлүүд ихээхэн нөлөө үзүүлэх хүлээлттэй байна. Төсвийн гүйцэтгэл сайжирч, эдийн засгийн сэргэлт үргэлжилснээр Засгийн газрын нийт өр огцом буураад байна. Мөн  “Фитч” агентлагийн суурь төсөөллөөр 2019 оны эцэст Засгийн газрын өр ба ДНБ-ий харьцаа 60 хувьд хүрч буурах, Монгол Улсын өр 2020 оноос эхлэн алгуур буурах хандлагатай байна. Гэвч төсвийн алдагдал өндөр байхаар хүлээгдэж буй тул Монгол Улсын Засгийн газрын өр ба ДНБ-ий харьцаа “B” зээлжих зэрэглэл бүхий улс орнуудын медианаас их байх таамагтай байгаа” гэжээ.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)