Роналдугийн эсрэг үүсгэсэн хүчирхийллийн хэргийг хаалаа

АНУ-ын холбооны шүүхээс хөлбөмбөгч Криштиану Роналдуд бэлгийн хүчирхийлэл үйлдсэн гэх үндэслэлээр хавтаст хэрэг нээгээд байсан юм.

Хөлбөмбөгч 2009 онд Лас Вегас хотод өөрийг нь хүчирхийлсэн хэмээн америк загвар өмсөгч Кэтрин Майорга өнгөрсөн жилийн есдүгээр сард холбооны шүүхэд зарга мэдүүлсэн. Түүнчлэн хүчирхийллийн хэргээ нуун дарагдуулахын тулд 2010 онд өөрт нь 375 мянган доллар төлсөн гэж ярьж байв. Кэтрин Майоргын мэдүүлгийн дараа ахин хоёр ч бүсгүй хөлбөмбөгчийн хүчирхийлэлд өртөж байсан хэмээжээ. Харин Роналду энэ бүх гомдлыг үгүйсгэж байгаа юм.

Холбооны прокурор Стив Вольфсон  зарга мэдүүлэгч талаас үүсгэсэн гомдол нь үндэслэлгүй, нотлох баримтаар тогтоогдохгүй байгаа тул яллах боломжгүй хэмээн мэдэгдлээ. Дашрамд сануулахад, Бразилийн иргэн нэгэн бүсгүй "Пари Сен-Жермен" клуб болон Бразилийн шигшээ багийн тоглогч Неймарыг бэлгийн хүчирхийлэл үйлдсэн хэрэгт буруутгаад байгаа билээ.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)