Социалист гүрний супер баатрын тухай кино хийнэ

Warner Bros студи Зөвлөлт Холбоот Улс буюу социалист нийгмийг төлөөлөх супер баатрын адал явдлын тухай "Супермэн: Улаан хүү" хүүхэлдэйн кино хийх гэж байна.

Марк Милларын зохиосон ижил нэрт комик номноос сэдэвлэн бүтээх кино 2020 онд дэлгэцнээ гарах юм. Үйл явдлын хувьд 1953-2001 онд Зөвлөлтийн нэгэн сангийн аж ахуйд өрнөнө. Супермэн Сталин хийгээд социализмын бүрэн төгс ялалтын төлөө тэмцэж байгаа нь өнөөгийн үзэгчдэд сонирхолтой байна гэж киног бүтээгчид амаллаа.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)