Боксчин Максим Дадашев нас баржээ

Тулааны үеэр авсан гэмтлээс болж боксчин Максим Дадашев Америкт нас баржээ. Оросын тамирчин IBF-ийн 63.5 кг-ийн жинд аваргын бүсийн төлөө энэ сарын 20-нд Пуэрто Рикогийн тулаанч Субриэл Матиастой хүч үзсэн юм. Арваннэгдүгээр үед Дадашев олон тооны цохилт авч, биеийн байдал нь муудсан учраас тулааныг зогсоожээ.

28 настай боксчин залуу энэ тоглолтоос хойш ухаангүй болж, тархины хүнд гэмтэл оноштойгоор эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байв.

Мэргэжлийн рингэнд Максим Дадашев 14 тулаан хийснээс 13-д нь ялалт байгуулсан аж.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)

  1. Ум мани бад ми хум

    0 0 Хариу бичих