Ихэнх нутгаар бороо орно

Өнөөдөр төв болон зүүн аймгуудын ихэнх нутгаар бороо, баруун болон говийн аймгуудын нутгийн зарим газраар дуу цахилгаантай усархаг бороо орно. Иймээс болзошгүй үер ус, нөөлөг салхи, аянга цахилгааны аюулаас сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна. 

25-27-нд баруун болон төвийн аймгуудын ихэнх нутаг, говь болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 28-нд нутгийн хойд хагаст бороо орно. Дуу цахилгаантай. Салхи ихэнх нутгаар секундэд 7-12 метр, 27,28-нд говь, тал, хээрийн нутгаар түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүснэ. 25-наас нутгийн хойд хэсгээр сэрүүсч Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг болон Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 3-8 градус, өдөртөө 13-18 градус, Дорнод, Дарьгангын тал нутаг болон  говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр шөнөдөө 14-19 градус, өдөртөө 23-28 градус, Алтайн өвөр говь болон говийн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 17-22 градус, өдөртөө 30-35 градус, бусад нутгаар шөнөдөө 10-15 градус, өдөртөө 20-25 градус дулаан байна.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)