Үнэр орж, муудсан 33.2 кг мах устгажээ

Энэ сарын 20, 21-нд Хүй долоон худагт болсон  “Их хурд-8” наадмын үеэр Мэргэжлийн хяналтын байгууллагаас зарим хяналт шалгалтыг хийжээ. Шалгалтаар үнэр орж, муудсан нийт 33.2 кг буюу 292.000 төгрөгийн үнэ бүхий махыг илрүүлж, газар дээр нь устгуулсан байна. 

Эрүүл ахуйн шаардлага хангаагүй гэр гуанз болон вагончик, контейнерээр үйлчлүүлэхгүй байхыг ард иргэдэд анхааруулж байна.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)