Энэ өдөр дэлхийн түүхэнд

Оны 205 дахь өдөр, шинэ он гартал 160 хоног үлдлээ.

Өнөөдөр түүхэнд

1774 – Шума тосгоны дэргэдэх Крым даваанд буусан Туркийн десанттай тулалдаж байхдаа дэд хурандаа Михаил Кутузов өөрийн суманг анх дайралтад босгон оруулжээ.

1786 – Немцийн эмч Федор Уден Орост алба хаахаар болсон ба тэр хамгийн анхны эмнэлгийн хэвлэлийг үндэслэжээ.

1790 – Францын баруун өмнө зүгийн Жер мужийн гасконы Барботан хотын ойролцоо солир унасныг шууд бүртгэн Шинжлэх ухааны академид мэдээлжээ.

1802 - Францын зохиолч бөгөөд жүжгийн зохиолч Александр Дюма (маркиз Александр Дюма Дави де Ла Пайетри)  энэ өдөр төржээ. “Шадар гурван цэрэг”, “Монте-Кристо гүн”, “Хатан хаан Марго” зэрэг зохиолоор нь монголчууд түүнийг сайн мэддэг.

1847 – Америкийн Юта мужийн Их давст нуурын хүнгүй хөндийд мормон шашины сектын гишүүд Солт-Лейк-Сити хотыг үүсгэн байгуулж эхэлжээ. Тэдний нийгэмлэгийг үндэслэгч шашины лидер Жозеф Смитийг хөнөөгдсөний дараа бүлгийнхэн айх юмгүйгээр амьдрах алслагдсан зэлүүд газрыг хайж явсаар тэр хөндийд иржээ.

1851- Британид цонхноос авах татварыг зогсоожээ.

1901 – Биеэ сайн авч яван, засарсан гэж үзээд Америкийн Коломбус хотын шоронгоос Уильям Портер  суллагджээ.

1911 – Америкийн археологич Ирам (Хайрем) Бингхем инкуудын эзэнт улсын “алга болсон” Мачу-Пикчу хотыг Перугаас олжээ.

1916 – Нева мөрөн дээгүүр тавигдсан  Исаакиевын плашкоутын гүүр шатан устжээ.

1956 – Зөвлөлтийн цөмийн зэвсгийг бүтээсэн гол төв нь байсан Обнинск хотхонд хотын статус олгожээ. 

1960 – Иерусалим хотын ойролцоо библийн судрын Гидеон хотын үлдэгдлийг олжээ.

1988 - Канадын Эдмонтон хотод 22.59 тоннын жинтэй самартай мөхөөлдөс бэлтгэжээ.

1990 – Сиэтл хотноо өнөөдөр хүчин төгөлдөр байгаа спорт алхааны 10 км-ын дэлхийн дээд амжилтыг орос тамирчин эмэгтэй Надежда Ряшкина 41 минут 56.23 секунд гэсэн үзүүлэлтээр тогтоожээ.

2001 – Токио хотод  жилийн энэ улирлын хамгийн халуун хэм бүртгэгдлээ. Сүүдэрт цельсийн 38 градус халуун байв.

2002 – Энэтхэгийн "Ван Вихар" үндэсний дархан газар муурын төрлийн хамгийн хөгшин амьтан болох Майкал хочтой леопард 25 дахь жилдээ үхжээ.

 

 

 

 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)