Нэг гартай тулаанч “Bellator” холбоотой гэрээ байгууллаа

-Тэрээр ирэх сарын 24-нд тулалдана-

Тулааны XFC холбооны аварга асан Ник Ньюэлл холимог тулааны “Bellator” холбоонд тулалдахаар гэрээ байгуулжээ. Төрөлхийн өрөөсөн гаргүй /тохойноос урагш/ тэрээр ирэх сарын 24-нд анхны тулаанаа хийх гэж байна.

“Эхний тулаанаа төрөлх хотдоо зохион байгуулах боломжийг олж авсан нь миний хувьд азтай хэрэг. Өрсөлдөгч Броуинг бол сайн тамирчин. Тэр дэвжээн дээр ямар ч арга барилаар тулалдах чадвартай. Гэхдээ битгий эргэлзээрэй, би шилдэг тулаанч. Энэ тулаан үзэгчдийн хувьд сонирхолтой байх болно гэж амалж байна” хэмээн Ник ярьжээ. Түүний өрсөлдөгч нь Кори Броуинг (5-2) байх юм.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)