684 хүний амь аварч, 30 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг хамгаалжээ

Энэ оны эхний хагас жилд гамшгийн голомтод үүрэг гүйцэтгэсэн албан хаагчдын томилолт, урамшуулал, бусад зардалд шаардагдах хөрөнгийг Засгийн газрын нөөц сангаас гаргахаар болжээ. Эхний хагас жилд 2608 удаагийн гамшиг, аюулт үзэгдэл, осол бүртгэгдэж, 66 хүн амь насаа алдан 34 хүн гэмтэж бэртэн, 25 мянга орчим мал, амьтан хорогдож 5.5 тэрбум төгрөгийн шууд хохирол учирсан байна.

Онцгой байдал, бусад байгууллага, орон нутгийн 17 мянга орчим албан хаагч, иргэн 684 хүний амь нас, 30 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалжээ.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)

  1. Мундаг л ажилдаг бололтой. Бригадан генералыг ажлуулаад байвал дотоодын нийт бүтээгдэхүүн өсчих юм байна л даа ха ха ха

    0 0 Хариу бичих