Элэгний “B”, “С” вирус илрүүлэх шинжилгээнд хамрагдаарай гэв

ДЭМБ-ын мэдээллээр дэлхий дээр 325 сая хүн вируст хепатитын халдвартай амьдарч байгаа бөгөөд жил бүр 1.4 сая хүн уг өвчнөөс үүдэлтэй элэгний хатуурал, хорт хавдрын улмаас нас барж байна. Жил бүрийн долоодугаар сарын 28-ны өдрийг ДЭМБ-ын гишүүн орнууд хепатиттай тэмцэх дэлхийн өдөр болгон тэмдэглэдэг. Монгол Улс эл өдрийг “Элэг бүтэн Монгол” хөтөлбөрийн зорилтуудтай уялдуулан “Хепатитийг устгахад хувь нэмрээ оруулцгаая” уриан дор тэмдэглэдэг билээ. Энэ өдөрт зориулан баасан гарагт  “Сүхбаатар”-ын талбайд өдөрлөг зохион байгуулах талаараа өнөөдөр Эрүүл мэндийн яамнаас мэдээлэл хийх үеэрээ хэлэв. Өдөрлөгөөр элэгний “B”, “С” вирус илрүүлэх түргэвчилсэн шинжилгээ хийлгэх боломжтой аж. 

Нэмж мэдээлэхэд, Монгол Улсад хепатитын вирусын шалтгаантай өвчлөлийн улмаас 2017 онд 1614 хүн нас баржээ. Хепатитын В, С вирусын халдвар нь элэгний хавдрын гол шалтгаан болдог. Элэгний хорт хавдрын 80 хувь нь хожуу шатандаа оношлогдож байна. Тиймээс манай улс “Вируст хепатитийн эрүүл мэндийн салбарын дэлхийн стратеги 2016-2021”-ийн зорилтод хүрэхэд дэмжлэг үзүүлэх, хүн амаа хепатитийн вирусын халдвараас урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэн эмчлэх, улмаар элэгний хатуурал, элэгний хорт хавдрын шалтгаант нас баралтыг бууруулах зорилгоор “Элэг бүтэн Монгол” үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлсэн билээ.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)

  1. Garchigaa yostoi buruu ogoh yumaa

    0 0 Хариу бичих