Алтны ханш 20 ам.доллараар буулаа

Алтны ханш 20 ам.доллараар буураад байна. Тодруулбал, өчигдөр 1427 ам.доллар хүрээд байсан алтны ханш шөнийн дотор 20 ам.доллараар буурч 1405 ам.доллар болов.

Алтны ханшийг энэ онд 1500 ам.доллар хүрнэ гэж ОУВС-гийн шинжээчид тооцоод буй. Ханш ч өсөлттэй байсан юм. Тэгвэл энэ удаагийн ханшны уналт нь АНУ-ын Холбооны нөөцийн банк бодлогын хүүгээ 0.25 хувиар бууруулсантай холбоотой юм. Энэ тухай Эдийн засгийн шинжээч Г.Мөнх-Эрдэнэ “2015 оноос хойш бодлогын хүү 8 удаа өсгөж 0.25 хувиас 2.5 хувь хүртэл өсгөөд байсан АНУ-ын Холбооны нөөцийн банк өнөөдөр Улаанбаатарын цагаар 02.00 цагт ээлжит хурлын шийдвэрээ зарлалаа. Энэ удаад нөөцийн банк хүүг 0.25 хувиар бууруулж 2.25 хувьд хүргэснээр алтны ханшид 20 ам.долларын уналтыг авчирлаа. Холбооны нөөцийн банк нь оны эхэнд хүүг өсгөх тухай мэдэгдэж байсан бол эхний хагаст хүү бууруулах эсэхийг ажиглаж, хүлээцтэй байна гэсэн мэдэгдсэний дараа ийнхүү хүүг бууруулж байна. Богино хугацаанд алтны ханш 1360-1380 хүртэл буурах магадлал өндөр байгаа бөгөөд эргээд эдийн засгийн нөхцөл байдалтай уялдан өсөх чиглэлд орох магадлал өндөр байна” гэсэн юм.

Дашрамд дурдахад, Монголбанкны алт худалдан авах ханш тонн тутамдаа 122.189  төгрөг байна.

 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)