Алтны ханш 30 орчим ам.доллараар өслөө

АНУ-ын Холбооны нөөцийн банк бодлогын хүүгээ 0.25 хувиар бууруулсантай холбоотойгоор алтны ханш сүүлийн хоёр өдөр тогтворгүй байна. Уржигдар шөнө 20 ам.доллараар унаж 1427 ам.доллараас 1405-д хүрсэн. Тэгвэл шөнийн дотор өсөж, одоогийн байдлаар дэлхийн зах зээл дээр алтны ханш 1432 болоод байна. Өөрөөр хэлбэл, анх унасан ханшаасаа 30 орчим ам.доллараар өслөө. Ханшийн өсөлтийн талаар Эдийн засгийн шинжээч Г.Мөнх-Эрдэнэ "Хятадын 300 тэрбумын бүтээгдэхүүнд 10 хувийн тариф шинээр ногдуулахаар болсон нь алтны ханш 30 ам.доллараар огцом өсөхөд нөлөөлсөн" гэж тайлбарлаж байна. Алтны ханшийг энэ онд 1500 ам.доллар хүрнэ гэж ОУВС-гийн шинжээчид тооцоод буй. 

 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)

  1. yamar hemjeetei alt iin unetei baigaa be,

    0 0 Хариу бичих