Дуучин Кэти Перрид 2.7 сая долларын торгууль ногдуулав

Лос Анжелесийн Холбооны шүүх дуучин Кэти Перриг зохиогчийн эрхийг зөрчсөн гэж үзсэн тухай өмнө нь мэдээлсэн. Тэгвэл шүүхээс дуучин болон түүний багт 2.78 сая долларын торгууль ногдуулжээ. Үүний 550 мянгыг нь дуучин өөрөө гаргах бол үлдсэн хэсгийг нь Capitol Records болон дуучны продюсер, уран бүтээлийн баг төлөх юм.

Рэпер Маркус Грэй дуучныг Dark Horse бүтээлдээ өөрийнх нь Joyful Noise дуунаас хуулбарласан хэмээн гомдол гаргасан юм. Кэти Перригийн Dark Horse дуу нь Billboard чартад дөрвөн долоо хоног тэргүүлж байв. Мөн уг бүтээлийн хөгжмийн найруулга нь дуучинд Грэмми шагнал авчирчээ.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)

  1. Hezee shuuhdeed bgan be ahahah

    5 0 Хариу бичих