Монголбанк грамм алтыг 125.373 төгрөгөөр худалдаж авч байна.

Монголбанк өнөөдрийн байдлаар грамм алтыг 125.373 төгрөгөөр худалдаж авч байна. Өнгөрсөн сарын мэдээллээр Төв банк иргэн, аж ахуйн нэгжээс 7.5 тонн алт худалдан авсан байна. Энэ нь өмнөх оны мөн үеэс 1.3 тонноор бага дүн юм. Өөрөөр хэлбэл, өнгөрсөн оны долоодугаар сард Төв банк 8.8 тонн алт худалдан авсан байдаг. Тэгвэл Төв банкны Дархан-Уул аймаг дахь салбар 412 кг, Баянхонгор дах салбар нь 268 кг алт худалдан авсан  байна. Ингэснээр  гадаад валютын нөөц 259 сая ам.доллараар нэмэгджээ. 

Дашрамд дурдахад, өнөөдрийн байдлаар дэлхийн зах зээл алтны ханш 1465  ам.доллар байна.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)

  1. 1 грамм алт ийм үнэтэй байдаг байх нь. Тэгвэл 1 сая 250 мянган төгрөгтэй бол 10 грамм алт худалдаж авч болох нь ээ. 125 сая төгрөг гэдэг бол бага биш мөнгө, гэхдээ ийм мөнгөтэй хүн бол захаас эхлээд бий. Бараг айл бүр ийм мөнгөөр байр худалдаад авчихдаг, ипотекаар дамжуулаад ч болсон. Тэгэхлээр, айл бүр 1кг алттай байж болно гэсэн үг байх нь. 1кг алт гэдэг бол санаад багтамгүй их баялаг ба 30 жилийн өмнө бид ардчилалд шилжиж байхад ийм 1 кг алттай тэнцэх баялагтай хүн нэг ч байгаагүй байх аа. Ингээд бодохоор ард түмний амьдрал бол дээшилсэн.

    1 0 Хариу бичих