Ард нийтийн санал асуулга явуулах асуудлыг УИХ-ын чуулганаар хэлэлцүүлэх хүсэлт гаргав

УИХ дахь АН-ын зөвлөлөөс Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахдаа, Ард нийтийн санал асуулга явуулах асуудлыг УИХ-ын чуулганаар хэлэлцүүлэх хүсэлт гаргав. Хүсэлтийг өнөөдөр УИХ-ын дарга Г.Занданшатарт хүргүүлжээ. Хүсэлтэд, "Монгол Улсын Үндсэн хуулийн 68 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 25 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 16, Ард нийтийн санал асуулга явуулах тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийг тус тус үндэслэн Үндсэн хуульд оруулах нэмэлт өөрчлөлт оруулахдаа, Монгол Улсын Үндсэн хуульд оруулах журмын тухай хуулийн 17 дугаар зүйлд заасан санал хураалт явуулах асуудлыг УИХ-ын чуулганаар яаралтай хэлэлцэх санал хүргүүлж байна" гэжээ. 

Тус намын зөвлөл Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх ажлын багт өнгөрсөн сарын 31-нд гурван шаардлага бүхий саналаа хүргүүлсэн. Энэ үеэр АН-ын зөвлөлийн дарга Д.Эрдэнэбат мэдээлэхдээ, Ардчилсан нам Үндсэн хуулийн өөрчлөлтийг ард нийтийн санал асуулгаар батлах зарчмын саналтай байгаагаа онцолж, энэ талаарх тогтоолыг төсөл өргөн барихаа мэдэгдэж байсан юм.

 

 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)