"Шоушенкийн шоронгоос оргосон нь" киноны царс модоор бэлэг дурсгал урлажээ

"Шоушенкийн шоронгоос оргосон нь" кинон дээр гардаг хоёр зуун настай царс модыг киноны 25 жилийн ойг тохиолдуулан уг бүтээлд оролцсон хүмүүст бэлэг дурсгал болгон хуваасан гэж TMZ портал мэдээлэв. Учир нь түүхт царс мод 2016 онд шуурганд булгарч унасан ажээ. 

Кино бүтээлд дүрслэгдсэнээр, шоронгоос оргож чадсан Энди (Тим Роббинс) дотно анд Ред (Морган Фриман) -д зориулж тэмдэглэл, мөнгө үлдээснээ энэхүү аварга царсны дор нуусан байдаг. 

Царс модоор хийсэн дурсгалын самбарыг жүжигчин Тим Роббинс, Морган Фриман, найруулагч Фрэнк Дарабонт зэрэг уран бүтээлчдэд гардуулах ёслол наймдугаар сарын 17-нд кино зураг авалт явагдсан Огайо хотноо болох ажээ.

 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)