Моника Левински Ерөнхийлөгч асан Клинтоны тухай цувралд продюсероор ажиллана

АНУ-ын 42 дахь ерөнхийлөгч Билл Клинтон, Цагаан ордны дадлагажигч Моника Левинскитэй дотно харилцаа үүсгэсэн явдал өнгөрсөн зууны томоохон дуулианы нэг байсан билээ. 1998 онд олноо ил болж, улмаар Клинтоныг золтой л хугацаанаас өмнө ширээнээс нь буулгачихаагүй үйл явдлыг "Америкийн гэмт хэргийн түүх" цуврал шинэ ангидаа үзүүлэх гэж байна. Дуулианы эзэн Моника Левинкси цувралын шинэ ангид продюсероор ажиллахыг зөвшөөрсөн бол "Ид, Залбир, Хайрла", "Америкийн аймшигт түүхүүд" цувралын найруулагч Райан Мерфи найруулна. 

Мерфи 2017 онд энэ түүхээр кино хийхээр шийдсэн боловч Левинскиг уг төсөлд оролцохыг зөвшөөрүүлэх гэж хоёр жил ятгажээ. Зохиолын хувьд Жеффри Тубиний 2000 онд бичиж хэвлүүлсэн "Хуйвалдаан: Ерөнхийлөгчийг унагаах шахсан амрагийн дуулиан" номоос сэдэвлэн бүтээх юм.

Харин Моника Левинскийн дүрд жүжигчин Бини Фельдштейн тоглоно. Билл, Хиллари Клинтон нарын дүрийг хэн дүр бүтээх нь талаар одоохондоо тодорхой мэдээлэл гараагүй байна.

Моника Левински өнгөрсөн жил хатагтай Хиллари Клинтоноос дахин уучлалт гуйхад бэлэн гэж мэдэгдэж байв.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)

  1. Хөгийн новш, хүний адаг, энэ Лэвински. Билл ч гэж бас Билл. Гэхдээ, ямар ч шударга, хүний хайлан, ёс зүйтэй эр хүн байлаа ч хэрэв нөхцөл байдал нь эвтэйхэн таарвал эхнэрээсээ гадуур үйлдчихдэг ч юм уу гэсэн ядахнаа нэг тийм бодол толгойд нь заавал эргэлдэж байдаг гэдэг. Хэрэгжих эсэх нь ёстой л нөхцөл байдлаас хамаарна. Клинтон бол чухам л хүний хайлган, шударга зарчимч ёс зүйтэй хүний туйл билээ. Гэвч, Лэвински гэдэг хүүхэн ийм бузар новш гэдгийг нь мэдэрч чадаагүй учраас ёстой нэг онигоо болсон доо.

    0 0 Хариу бичих