Хөлбөмбөгч Диего Форлан зодог тайлна

Уругвайн хөлбөмбөгч Диего Форлан зодог тайлахаа зарласан тухай El Observador мэдээлэв. Энэ жил 40 настай довтлогчийн их спорттой салах ёс хийх сүүлийн тоглолт тун удахгүй Уругвайд зохион байгуулагдах юм.  

Диего Форлон өөрийн замналынхаа эхэнд Аргентиний "Индепендьенте" багт таван жил тоглож, улмаар Европын клубуудад шилжсэн. Манчестер Юнайтедтай хамт Английн аварга, Супер цомыг хүртсэн бол Атлетикотой хамт Европын лиг, УЕФА-гийн Супер цомыг хүртэж байв.

Мөн Уругвайн "Пенарол" клубын хамт нутгийнхаа талбайд ялалт байгуулж, шигшээ багтайгаа Америкийн цомыг хүртжээ.

2010 оны ДАШТ-ээр Уругвайн шигшээ баг дөрөвдүгээр байр эзэлсэн ч Диего Форлан шилдэг тоглогчоор нэрлэгдэж, "Алтан бөмбөг" шагнал хүртэж байв.

Форлан тэрчлэн Испанийн "Вильярреал", Италийн "Интер", Японы "Кересо Осака", Энэтхэгийн Мумбай хотын багуудтай хамтран ажиллаж байсан бөгөөд өнгөрсөн жил Хонконгийн Китчи багт тоглож байжээ.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)