Улаанбаатарт 17-19 градус дулаан байна

Малчид, ард иргэд, тариаланчид, тээвэрчдийн анхааралд: Өнөөдөр төв, говь, зүүн аймгуудын нутгийн зарим газраар үргэлжилсэн бороо орох тул гэнэтийн үер усны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.

Ихэнх нутгаар үүлэрхэг. Төв, говь, зүүн аймгуудын ихэнх нутгаар бороо орно. Салхи нутгийн баруун хэсгээр зүүн өмнөөс, бусад нутгаар баруун хойноос секундэд 6-11 метр. Нутгийн зүүн хагаст сэрүүхэн Хэнтэйн уулархаг нутаг, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 14-19 градус, Их нууруудын хотгор болон Алтай өвөр говиор 28-33 градус, Баруун аймгуудын нутаг, говийн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр 22-27 градус, бусад нутгаар 18-23 градус дулаан байна.

Улаанбаатар хотод үүлэрхэг, бороо орно.  Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. 17-19 градус дулаан байна. Өглөө 05 цагт Улаанбаатарт: 13 градус дулаан, харьцангуй чийг 100 хувь, агаарын даралт 863 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)