“Аравт” морин цэргийн уралдаанд Монголын баг түрүүлэв

ОХУ-ын Батлан хамгаалахын сайд С.Шойгугийн санаачилгаар тав дахь жилдээ зохион байгуулж буй “Дэлхийн цэргийн наадам”-ын шинэ төрөл болох "Аравт" морин цэргийн уралдаанд Монгол Улсын баг түрүүллээ.

Уралдаанд Монгол, ОХУ, Казакстан, Киргиз улсын зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүн өрсөлдөж, АНУ, БНХАУ, БНСВУ, Зимбабве улсажиглагчаар оролцсон юм. Харин тэмцээний хоёр дахь өдөр 7.2 км-ийн богино зайд явганаар гараанаас гарч гранат шидэх, саад туулж буудлага хийх, мориноос гранат шидэх зэрэг даалгаврыг гүйцэтгэлээ. Хоёр гарааны нэгдсэн дүнгээр тэмцээнийг ЗХЖШ-ын Сургалтын хэлтсийн Биеийн тамир, спортын тасгийн мэргэжилтэн, дэд хурандаа Ч.Мөнхтүшиг дасгалжуулагчтай Зэвсэгт хүчний 120, 232, 256, 330 дугаар ангийн шилдэг офицер, ахлагчдаас бүрдсэн Монгол Улсын Зэвсэгт хүчний баг тэргүүллээ. Харин хоёрдугаар байранд, Бүгд Найрамдах Казакстан, гуравдугаар байранд Бүгд Найрамдах Киргиз, Оросын Холбооны Улсын Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүн орж, тэмцээнээ өндөрлүүлэв.

 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)