Атамбаевыг дэмжигчдийн жагсаалыг хүчээр тараав

Киргизийн Ерөнхийлөгч асан Алмазбек Атамбаевыг дэмжигчдийн жагсаалыг хүчээр тараасны дараа Бишкекийн төв хэсэгт байдал тайван хэвээр байна гэж РИА Новости мэдээлэв.

Атамбаевыг баривчлагдсаны дараа 500 орчим дэмжигч парламентын ордны талбайд цугларч, Ерөнхийлөгч Сооронбай Жээнбековыг огцрохыг шаардсан юм. Жагсагчдыг нулимс асгаруулагч, гранат ашиглан хүчээр тараажээ. Одоогоор Бишкекийн төв болох Ала-Тоо талбай сэлүүхэн байдал харьцангуй тайван байна. 

Наймдугаар сарын 7-ны үдэш Бүгд найрамдах улсын тусгай албаныхан ерөнхийлөгч асан Атамбаевыг баривчлах ажиллагааг эхлүүлсэн боловч хуучин удирдагчаа дэмжигчдийн хүчтэй эсэргүүцэлтэй тулгарсан юм. Пүрэв гарагт талуудын хоорондох мөргөлдөөн дахин үргэлжилж, хохирогчдын тоо 98 хүн болжээ. Баривчлах ажиллагааны үеэр тусгай хүчний нэг цэрэг амиа алдсан харамсалтай хэрэг гарсан. Хожим Атамбаев өөрөө гал нээж, буудсанаа хүлээн зөвшөөрсөн юм. Авлига албан тушаалын таван гэмт хэрэгт сэжиглэгдэж байгаа Ерөнхийлөгч асан одоо илүү ноцтой хэрэгт холбогдох болоод байна.

Атамбаев удаан хугацааны хэлэлцээр хийсний дараа хууль сахиулах байгууллагад бууж өгчээ.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)