Халхголд Жуков жанжны хөшөө сүндэрлэв

Халхголын тулалдааны 80 жилийн ой тохиож буй. Түүхт ойг ОХУ-тай хамтран тэмдэглэх ажлын хүрээнд Дорнод аймгийн Халхгол сумын төвийг шинэчлэх бүтээн байгуулалтын ажил ид өрнөж байна.

Сумын төвд Халхголын байлдааны баатар, маршал Георгий Жуковын хөшөө сүндэрлэлээ. Хөшөөг ОХУ-ын Эрхүү мужийн иргэдээс Монголд бэлэг болгон хүргүүлсэн юм. Уран барималч Александр Мироновын бүтээл болох Маршал Жуковын хүрэл хөшөө дөрвөн метрийн өндөртэй. Хөшөөний эх хувилбар Эрхүү хотын Солнечный хороололд байдаг ажээ.

2019 оны есдүгээр сарын 3-нд Халхголын ялалтын түүхэн 80 жилийн ойг тэмдэглэнэ. Халхгол дахь тулаалдаан домогт жанжин Георгий Жуковын анхны том ялалт байсан бөгөөд түүнийг дэлхий даяар алдаршуулсан юм.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (11)

  1. Жуков Берлинээс хэмжээлшгүй баян эргэж ирсэн.

    1 0 Хариу бичих
  2. Oros ah nar ene daind tuslaagui bol bud hetsuudeh baisan oros ah nariin tus aguu ih janjin Jukoviin hushuug bosgoson ni zuv

    1 1 Хариу бичих
  3. Ингээд Монголд Жуковын анхны хөшөө боссон бол одоо манайх 2 хөшөөтэй анхны орон болох шиг бна.

    1 0 Хариу бичих
  4. Oros ah narin gavyag bid hezeed martaj bolohgvi Ardin hyvisgal ylah ved bid 600.000 hvrehgvi shaham yr tembvvndee barigdsan mohoh yls orni toond orson yls baisan Halh golin daind manai ardin armin hohirol 1000 toologddog baihad Orosin ylaan tseregin hohirol 23...24 myngad toologddog ene bol bidni sain saihni toloo olon saihan zalyys halhin gold vvrd noirsson tednig hvleesen mynga myngan eej aav vrin hairt hanin setgel zvrh lvv bvv nylim EHE MEDEMHIIREED BAIGAA ULSUUD LAB MONGOL HVN BISH HELEH VG OLDOHGVI YUM P.P.P.P.P.P.P Jykov janjin bol delhin domogt janjin yum shvv DELHIN TYYH TSERGIN SUDLAACH NAR HYLEEN ZOVSHOORSON DOMOGT JANJIN zov bodoj setgedeg Mongol hvn bolgon bayarlan harj baina

    1 1 Хариу бичих
  5. Халх голын дайны тухай хачин юм бичээд байгаа нөхөр чи сонс Орсууд бидэнд туслаагүй бол Монгол улс дангаараа тэр үедээ шалгарсан зэвсэгтэй Японыг ялж чадах байсан уу? Чи ингээд тэнэг тэнэг юм яриад байж байх байсан уу? Өөрөө монгол улсынхаа төлөө юу хийсэн амьтан бол чи мал аа! Эх орон ард түмнийхээ төлөө дуугарч жагсах болохоор ирэхгүй тэгээд солиороод байдаг ийм тэнэгүүдээс Хоёр орны найрамдалд сэв суух ёсгүй!!! ТЭНЭГ

    1 1 Хариу бичих
  6. Түүх бичлэгээр олон зүйл ил, тодорхой болж байна. Халх голд 39 онд болсон үйл явдал бол СССР ба Япон гэх хоёр их гүрний хооронд болсон тулгаралт ба үүнд Ар болон Өвөр монголын тал хүчээр татагдан оролцсон байдаг. Нэлээд олон тулаан хийсний заримд нь манай тал, заримд нь айлын тал ялалт байгуулаад байсан нийт дүндээ хэн нь давуу талыг олж авч чадаагүй байв. Энэ янзаараа жижиг тулаан хийгээд байвал цаашид сунжрах буюу аль аль талд нь бараг ач холбогдолгүй шахуу тулаан болох гээд байсан учраас хоёр тал Москвад хэлэлцээр хийж гал зогсоох гэрээнд гарын үсэг зурснаар хоёр тал тус тусынхаа яг байсан газраар хилийн зурвас шугамыг тогтоох улмаар байлдахаа больсон байдаг. Товчдоо бол, энэ тулаанд хэн нь ч ялаагүй буюу Халх голын Ялалт гэдэг бидний хэвшсэн ойлголт худлаа болох нь тодорхой болоод удаж байна. Хоёрт, гал зогсоосон тухайн өдөр хилийн зурвас тогтоогдох мөчид хилийн цаана үлдсэн нутаг ч бий, мөн манайд орж ирсэн нутаг ч байдаг ба яг баланслаад үзэх юм бол манайх илүү нутгаа алдсан байдаг гэж Р.Болдын баримт түшиж бичсэн номон дээр тоо баримтаараа байгаа. Ингэж үзвэл, бид ялсан биш бараг ялагдсан ч гэж хэлж болох болчихоод байгаа юм. Ямар ч тохиолдолд авч үзэхэд, хаа харь газрын цэргийн дарга ирээд манай дошин дээр гадны хүнтэй зодоо хийнгээ олон монгол хүний амийг завсар зуур нь авч одсон үйл явдлын дараа тэр цуст бурангуй гадаад цэргийн даргад хөшөө босгож байдаг нь яаж байгаа юм. Баттулга Оросуудад талтай нь тэр л биз, ингэж доошоо орж байдаг нь ч юу юм.

    1 5 Хариу бичих
  7. Уг нь түүхийн олон эх үүсвэрүүд, материалууд ил болж, социалист-коммунист үзэл суртлаар зохиосон хуурамч түүхийн хорлонтой номнууд улиг болсоор удаж байгаа билээ. Гэтэл, аанай л манай оркууд, одоо энд дунд зогсч байгаа бодигийн булчинтай даргаараа удирдуулаад тэнэгтсээр л байна. Жуковын гавьяа их ч түүний алдаа, завхруулалт нь түүнээс ч их гэдэг. Цэргийн жинхэнэ гарамгай жанждуудаа Сталин дурак бүгдийг нь 30-аад оны туршид буюу Дэлхийн 2-р дайн эхлэх хүртэл хэлмэгдүүлээд буудаад алчихсан үед залуу хүү Жуковт боломж олдсон ч алдаатай, дутуу бодсон цэрэг стратегийн тактикт олон үйлдлүүдээр олон зуун мянган цэргийн амь насыг хороолгосон. 10 тулалдаан хийсэн бол магадгүй 7 нь амжилттай болсон. Үзээд өгье гэсэн ч ганцхан жанжинтай байсан цуст улаан арми шүү дээ. Ядаж байхад Улсын Ерөнхийлөгч Батлага ингэж зургаа авахуулж ч байдаг.

    1 3 Хариу бичих
  8. Aguu tsergiin janjin

    1 1 Хариу бичих
  9. Баруун гарийг н өргөчихвөл Сүхбаатар болчихнээ хэ хэ

    0 1 Хариу бичих
  10. БАТҮҮЛЭЭ ЯВААРАЙ, ГҮЙГЭЭРЭЭ, ГЯЛАЛЗААРАЙ ОЧИЖ НУРААГААРАЙ

    0 0 Хариу бичих
  11. морины хүзүү ямар боломжгүй хэлбэртэйн бэ.

    0 0 Хариу бичих