Долоо хоногт орон нутгийн замд зам тээврийн ослоос шалтгаалж 11 хүн нас баржээ

Зуны амралт, зугаалгын өдрүүд үргэлжилж байгаатай холбогдуулан орон нутгийн замын хөдөлгөөний ачаалал ихтэй байгааг Тээврийн цагдаагийн албанаас мэдээлж байна. Зөвхөн энэ долоо хоногт л гэхэд орон нутгийн замд зам тээврийн ослоос шалтгаалж 11 хүн нас баржээ. Үүнээс хоёр нь бага насны хүүхэд амь насаараа хохирч, дөрвөн хүүхэд гэмтсэн байна. Тээврийн цагдаагийн алба хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, зам тээврийн осол хэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор 21 аймаг буюу улсын хэмжээнд хяналт шалгалтаа 24 цагаар зохион байгуулаад ажиллаж байгааг албаныхан хэллээ. Нийт бүртгэгдсэн ослын шалтгаан нөхцөлийг авч үзвэл 97.7 хүртэлх хувь нь жолоочийн буруутай үйлдлээс шалтгаалж буюу онхолдох, мөргөлдөх осол аваар гарч байгаа аж. Тиймээс орон нутгийн замд хурдыг 80 км цагаас хэтрүүлж хөдөлгөөнд оролцсон жолоочийг 50 мянган төгрөгөөр торгож,  хоёр оноо хасдаг бол 120 км цагаас илүү хурдыг хэтрүүлж оролцвол мөн л 50 мянган төгрөгөөр торгож газар дээр нь зургаан сараар эрхийг нь хасаж байгаа юм байна. 

 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)

  1. Цагдаа байхгүй газарт бүхий л хөдөлгөөний дүрэм зөрчих аюултай үйлдэл хийх нь ажиглагддаг шүү.

    0 0 Хариу бичих